Монгол Улсад барилгын салбарт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 6830 ААН-үүд байдаг гэсэн статистик бий. Барилгын салбар нь зах зээлийг томоохон хувийг эзэлдэг бөгөөд хөрөнгийн эргэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, боловсон хүчний нөөц зэрэг олон асуудлууд тэр бүр олонд ил биш, нууцлаг байдаг.
2019 оны байдлаар энэ салбарт 146.200 ажиллагчид байсан бол 2021 оны нэгдүгээр сард ажиллагчдын тоо 7.7 мянган хүнээр буюу 10.1 хувиар буурсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Барилгын салбарт ажиллах хүчний тоо буурсан нь цар тахлаас үүссэн эдийн засгийн хамралтай холбоотой ч нөгөө талдаа энэ салбарт ажилладаг залуучууд хөдөлмөрийн мөлжлөгт ихээр өртдөг байж болзошгүй асуудал хөндөгддөг болоод байгаа юм.
Энэ удаа бид барилгын салбарт нүүрлээд буй хөдөлмөрийн мөлжлөгийн талаар хүргэж байна.
2 comments
Барилгын салбарын мөлжлөгийг хянаж үзэх байгууллага байна уу.
Ugaasaa nohoi gaxai shig ajluulchaad 50 xan k ugudug odoo ingej muljihoo bolildoo