“Алдарт эх”-ийн I, II одон авах ээжүүдийн материалыг энэ сарын 10-наас эхлэн хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл авч байна. Иймд дараах материалыг бүрдүүлэн, харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд өгөх юм.
Үүнд:
- Иргэний үнэмлэх,
- хүүхдийн төрсний гэрчилгээ, тэдгээрийн батлуулсан хуулбар,
- насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар,
- хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
- “Алдарт эх”одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл, I, II одон-ийн хуулбар, 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн бол төрсний болон нас баралтын лавлагааг бүрдүүлнэ.
Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй ээжүүдэд “Алдарт эх”-ийн I одонгийн 200 мянга, II зэргийн одонгийн 100 мянган төгрөгийг нөхөж олгодоггүй аж.
1 comment
Nuguu turd baigaa materialiig tur nehegui ene ter yasan be, iregnii unemleh, tursnii gerchilgee ene teriig batluulna ch geh shig tsahim Mongol hudlaa show yum u