COVID-19 цар тахлаас үүдэлтэй хязгаарлалтаас болоод бэлгэвчний эрэлт буурсныг дэлхийн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэгч томоохон компани Karex Berhad-ийн ерөнхий захирал Го Миа Киата мэдэгджээ.
Компанийн борлуулалт сүүлийн хоёр жилийн хугацаанд 40% унасан гэж тэрбээр хэлсэн байна. Хүлээлт өөр байсан боловч хүмүүст гэртээ илүү их цагийг өнгөрүүлж байсан хэрнээ сексдэх нь цөөрсөн гэнэ.
Үүнээс гадна зочид буудлууд хаагдсан, цар тахлын үеэр хүн амд бэлгэвч үнэгүй тараадаг хөтөлбөрүүд зогссон нь худалдаанд сөргөөр нөлөөлсөн аж.
Karex компани дэлхийн нийт бэлгэвчний тавны нэгийг үйлдвэрлэдэг. Коронавирусийн цар тахлын эхэн үед борлуулалт нь хоёр дахин өснө гэж тооцоолж байжээ.