687 иргэн цахимаар листээ бичүүлж авчээ

2022-01-21 12:421min0
8ac5d268662cfd0c29906150ba1c32178987e141

ХНХЯ ЭМЯ-тай хамтран дөрөв хоногийн дотор 687 цахим лист бичжээ. Хөдөлмөрийн чадвар түр алдалт, жирэмсэн, амаржсны тэтгэмжийг олгох үе шатыг хөнгөвчилж жилд нэг тэрбум төгрөг хэмнэхээс гадна 300 мянган хүнд цаг зав, процессын хэмнэлт үүсгэж байна.

2021 оны хувьд 65 мянган эх төрөхөөс өмнө ба дараа лист бичүүлж авсан. Харин 180 мянган хүн хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж авсан байна.

Хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувьд өмнөх оноос 66 мянган хүнээр илүү байсан нь ковидын өвчлөлтэй холбоотой аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй