05-15.jpg

2019-12-24 10:22
“Умардын урсгал-2” төслийн гүйцэтгэгч Швейцарын “Allseas” компани хий дамжуулах хоолой тавьж байсан хөлөг онгоцнуудаа Балтын тэнгисээс гаргасан тухай Blooмberg тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийг дурдан даваа гарагт /2019.12.23/ мэдээлэв. Уг төсөл хэр удаан хугацаагаар хойшлогдож байгаа талаар “Allseas” компани тайлбар өгөөгүй байна. Төлөөлөгчийн хэлснээр уг бүтээн байгуулалтад оролцож байсан хөлөг онгоцнууд татан буугдсан байна. Энэ […]

sssssss.jpg

2019-12-24 09:40
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн сэжигтэн Азила Хадри Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний улс төрийн холбоотон Абдул Разак Багиндаа нар өгсөн гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Тэрбээр өөрийн хамтрагч Сирул Азхар Умарын хамтаар Монгол Улсын иргэнийг буудан хөнөөх даалгаварыг экс Ерөнхий сайд Нажиб Разакаас авснаа хүлээн зөвшөөрсөн юм. […]

05-14.jpg

2019-12-24 08:56
Даваа гарагт Саудын Арабын шүүх сэтгүүлч Жамал Хашоггийн аллагатай холбоотой таван хүнд цаазын ял, гурван хүнд олон жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ. Саудын Арабын эрх баригчдыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлчийн амийг өнгөрсөн оны аравдугаар сард Туркийн Истанбул хот дахь тус улсын консулын газарт хөнөөсөн юм. Прокурорууд нийт 11 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаснаас гурван хүнийг буруугүй гэж […]

02-36.jpg

2019-12-24 08:40
БНХАУ-ын эрх баригчид 850 гаруй нэр төрлийн импортын бүтээгдэхүүний татварыг бууруулахаар болсон тухай тус улсын Төрийн зөвлөлийн Тариф, татварын бодлогын хорооноос мэдэгдсэн байна. Уг шийдвэр ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд зорилго нь импортыг өргөжүүлж, гадаадаас импортлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, хятадын хэрэглэгчдийн дунд өсөн нэмэгдэж буй гадаадын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангах гэж албаны […]

Каша-по-таджикски.jpg

2019-12-23 16:03
Хүүхдийн будаанд наалданги чанараас өөр ашигтай бодис огт байдаггүй гэж Оросын гастроэнтерологич Анжелика Шакирова мэдэгдлээ. Хүүхдийн будаа нь амархан боловсорч, шингэдэг хэдий ч витаминууд огт үлддэггүй гэнэ. Үүний улмаас чихэртэй, сүүнд чанасан, цөцгийн тостой хүүхдийн будуу “жинхэнэ илчлэгийн бөмбөг” болон хувирдаг гэж мэргэжилтэн тэмдэглэсэн байна. Үүнээс гадна хүүхдийн будаа нь фитиний хүчлийн улмаас биеэс кальци […]

6hrskjrt2n45ieaa3isucut3s8.jpg

2019-12-23 15:06
БНХАУ ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн импортын 850 гаруй бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар боллоо гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тариф, татварын бодлогын хорооноос мэдэгдсэн байна. Гаалийн татварыг бууруулах болсон нь импортыг нэмэгдүүлэх, гадаадаас ирэх бүтээгдэхүүний хэмжээг өсгөх зорилготой. Ингэснээр Хятадын хэрэглэгчдийн гадаадын бүтээгдэхүүнийг худалдан авах өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана гэж үзжээ. БНХАУ-ын Сангийн […]

19_12_23.jpg

2019-12-23 14:19
“Христийн легионерүүд” хэмээх католик бүлэглэл бий болсон 78 жилийн хугацаанд номлогчид нь насанд хүрээгүй 175 хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Энэ тухай тус бүлэглэлийн сайтад гаргасан баримтад тэмдэглэсэн аж. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн олох нь “Христийн легионерүүд”-ийн семинарт суралцаж байсан 11-16 насны хөвгүүд юм байна. Хүчирхийлэлд өртсөн 175 хүүхдийн дор хаяж 60 нь уг бүлэглэлийг үүсгэн байгуулагч […]

1kuba.jpg

2019-12-23 12:40
Кубын Ардын засгийн Үндэсний ассамблей Мануэль Марреро Крусыг Ерөнхий сайдаар томиллоо. Энэ тухай парламентын хэвлэлийн албанаас бямба гарагт мэдээлсэн байна. Крус нь Ерөнхий сайд болохоосоо өмнө тус улсын Аялал жуулчлалын сайдаар 16 жилийн турш ажиллаж байсан гэнэ. Ийнхүү тэрбээр 43 жилийн дараа Кубын Засгийн газрын анхны тэргүүн болж байна. Түүнээс өмнө Фидель Кастро энэ албыг […]

755693723017375-1024x634.jpeg

2019-12-23 11:28
ОХУ-ын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа, “Умардын урсгал 2”-ын эсрэг хориг арга хэмжээнүүд, Украинд цэргийн тусламж үзүүлэхэд олгох санхүүжилтийг багтаасан батлан хамгаалахын 2020 оны төсөвт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Батлан хамгаалахын төсөв 738 тэрбум ам.долларт хүрч байгаа нь 2019 оны санхүүгийн жилтэй харьцуулахад 3.1 хувиар илүү байгаа аж. Гэсэн хэдий ч энэ удаагийн […]

02-35.jpg

2019-12-23 11:17
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 12 дугаар сарын 23-нд буюу өнөөдөр болох Крымийн гүүрийн төмөр замын хэсгийн хөдөлгөөнийг нээх ёслолд оролцоно гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. ОХУ-ын төрийн тэргүүн мөн гүүрийг барьсан ажилчидтай уулзаж, тээврийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөөг салбарын удирдагчидтай хэлэлцэх ажээ. Холбооны улсын замын агентлаг Крымийн гүүрийн төмөр замын хэсгийг ашиглалтад оруулах зөвшөөрлийг 12 […]