2019-12-25 15:001min051

Оросын авлигыг сарын дотор л үгүй хийх аргыг нэрлэсэн Хятад дипломатчийг Москвагаас хөөжээ

1 delhiid

Оросын ГХЯ Хятадын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ханг Чуг Оросын авлигатай сарын дотор л тэмцэх боломжтой гэж мэдэгдсэнээс нь болж тааламжгүй этгээд хэмээн зарлалаа.

Тэрбээр дуулиант мэдэгдлээ энэ сарын 16-ны даваа гарагт болсон нэгэн дипломат арга хэмжээний үеэр хэлсэн байна. Ханг Чу үг хэлэх үеэрээ хэрвээ орос хүн бйсан бол авлигачидтай сарын дотор л тэмцэх байсан гэжээ.

“Оросууд авлигын асуудлаар яагаад юу ч хийх байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ манайх юу хийснийг мэднэ. Оросын хэмжээний авлигатай сарын дотор л тэмцэж болно, хэцүү биш. Гэхдээ та нар Бутовын полигон шиг газруудаас ичиж байгаа, тэндээ хилс хэргийн тухай дурсгалын хүснэгт өлгөж байгаа нөхцөлд боломжгүй зүйл” гэж мэдэгджээ.

“Хятадаас ирсэн бид мэтийн нөхөд агуу их өнгөрсөн түүх рүүгээ нулимж, үүнээсээ болоод агуу их ирээдүйгээ хааж байгаа хүмүүсийг харах хэцүү байдаг. Бид буудлагын полигонуудаараа бахархдаг. Учир нь тэнд агуу их улс болоход саад болсон авлига, хулгай, гадаад удирдлага, дайсагнасан ухуулга, космополитизм, эргэлт, ажилчдыг дарлан мөлчих, хүний эрх, ухаангүй хэрэглээ гээд бүх зүйлийг тэнд булшилсан байдаг юм.

Бид эдгээрийг дуусгаж, одоо дэлхийн тэргүүн байрын төлөө өрсөлдөж байна. Та нар тэгэхэд яасан гээч? Би мэдэхгүй ч ямар ч байсан та нар Сталины үеийнхээ улсын аюулгүй байдлын өсөлтөөс ичиж байгаа нөхцөлд хоёр дахь Хятад болохгүй гэдгийг сайн мэдэж байна” хэмээн Ханг Чу хэлжээ.

Энэ үг нь ГХЯ-нд дуулиан тарьсан байна. Дипломатчийг улс орны дотоод хэрэгт оролцох , төрийн байгууламжийг нураах, Оросын ард түмний ардчилсан үнэт зүйл, олон улсын хүний эрх, эрх чөлөөний стандартыг гэсэн сонголтыг үгүйсгэх гэж оролдсон гэж үзжээ.

Ингээд маргааш нь БНХАУ-ын Элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж, 12 дугаар сарын 19-нд хоёрдугаар нарийн бичгийн даргын итгэмжлэлийг хасч, тааламжгүй этгээдээр зарласан байна.
Ханг Чу баасан гарагаас өмнө Оросоос гарах ёстой бөгөөд 49 жилийн турш энэ улсад хөл тавих эрхгүй болж байгаа юм.

Э.МАРТ

19rus.info