ОХУ-ын Алтайн хязгаар улсынхаа хамгийн хүйтэн газрын нэг. Энд өвлийн шөнө гудамжинд үлдсэн хүн өглөө нь амьд сэрэх магадлал тун бага. Тэгвэл энэ хүйтэн нутагт нэг ийм явдал болжээ.
Хөршийнх нь нохой шатан дээрээ хоёр хоног босолгүй хэвтсэнийг хажуу айлынх нь хүмүүс анзаараад юу болсныг мэдэхээр очсон байна. Хоёр хоног цас орсон тул нохой амьд үхсэн нь мэдэгдэхгүй цасан бөмбөг шиг болчихсон байж л дээ. Тэгээд амьд эсэхийг нь мэдэхээр хөдөлгөтөл бие дороо хоёр настай жаахан хүүхэд дарж байсныг нь мэдэж гайхширчээ.
Ээж нь хүүгээ шийтгэхээр өвлийн хүйтэнд гадаа гаргаж, шатан дээрээ орхисон байж. Энэ хооронд нохой хүүг биеэрээ хучин байлгаж байсан нь тэр аж. Хүү маш их даарсан ч амьд байсан тул тэр дор нь түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн байна. Харин хүүгээ өвөл гудамжинд гаргаж хаясан ээжийн эх байх эрхийг нь хасаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эзнээ аврахын тулд амиа ч өгөхөд бэлэн байсан ухаант нохойн тухай яриа тэр дорхноо тархаж, мэдээ болж цацагдсаныг та уншиж байна. Нохой өлсч цанган, осгосон байв. Гэхдээ аз болоход нохой ч мөн аврагджээ.
Эх сурвалж:eagle.mn