1503480840979617.jpg

2021-01-07 15:40
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Kia Motors компани гэрлийн шоугаар компанийнхаа шинэ логог танилцууллаа. Танилцуулгыг YouTube сувгаар шууд дамжуулан үзүүлсэн байна. Инчеон хотноо болсон энэ шоунд 303 дрон ашигласан байна. Үүний зэрэгцээ компанийн логог үүсгэсэн хэдэн зуун салют буудуулжээ. Өмнө нь байсан Kia гэсэн улаан-цагаан өнгийг үүсгийг ирээдүйн дизайн маягийн хар-цагаан өнгийн үсгээр сольсон аж. Kia-гийн […]

870x489_0x113_detail_crop_20210105232330_8d25a602_59d92b0878b7d4eff00ce2fe6cba2068ba78a76ee64b8d432dc6e876ec285cb2.jpg

2021-01-07 13:35
Америкт нэгэн эмнэлгийн эмзүйч Moderna-гийн боловсруулсан COVID-19-ийн 500 тун вакцин устгасан хэрэгт оржээ. Тэрбээр энэ вакцин хүнийг мутант болгодог гэсэн итгэл үнэмшлээр вакциныг устгасан гэнэ. Миссури мужийн Графтон дахь  Advocate Aurora Health эмнэлгийн ажилтан Стивен Бранденбург энэ тарилгыг хүний ДНХ-ийг мутацалж, гажиг амьтан болгон хувиргадаг гэж боджээ. Прокурор Адам Хероль даваа гарагт болсон онлайн шүүх […]

AP_21006684723684.jpg

2021-01-07 12:13
Доналд Трампыг дэмжигчид нэгдүгээр сарын 6-нд Вашингтоны Конгрессын ордонд дайран оржээ. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг батлахаар цугларсан Төлөөлөгчдийн танхимын гишүүд болон сенатчдын хуралдааныг тасалдуулжээ. Энэ хуралдаанаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг ялсныг зарлах гэж байсан юм. Журмын дагуу мужуудын төлөөлөгчид үсгийн дарааллын дагуу сонголтын төлөөллийн санал хураалтын үр дүнг уншиж танилцуулах ёстой байсан. […]

ee-61-fg-5-xk-aaz-ung-1597029389852.jpeg

2021-01-07 11:28
Намын төлөө ард түмэн орших бус Ард түмний төлөө нам оршин байдаг. Энэ бол Ким Жөн Ун даргын уриа юм. Ким Жөн Ун дарга хамгийн их хүндэлж дээдлэн эрхэмлдэг зүйл бол Ард түмэн юм. Түүний хувьд ард түмэн бол хувьсгал, бүтээн байгуулалтын эзэд, шавхагдашгүй их сүр хүчний эх ундарга, бүхнийг чадагч оршихуй юм. Ард түмний […]

373f8271-33bd-4a3b-a51b-a185a9942212-1024x576.jpg

2021-01-06 17:03
Варшавын анагаах ухааны их сургууль 250 мянган золат буюу 70 мянган ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Учир нь тус сургууль алдартнууд, улстөрчдийг ямар ч дараалалгүйгээр коронавирусийн вакцинд хамруулсан гэж Эрүүл мэндийн сайд Адам Недзельский мэдэгджээ. Эдгээр хүмүүс нь өөрсдийгөө эмч гэж зориудаар худлаа бичиж байгаад нэн тэргүүнд тарилга хийлгэсэн аж. Зөрчлийн мэдээлэл шалгалтын эхний өдөр илэрсэн […]

unnamed-3.jpg

2021-01-06 16:41
Бээжин ДЭМБ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн, коронавирусийн гарал үүслийг судлах олон улсын эрдэм шинжилгээний бүлгийг улсдаа нэвтрүүлэх зөвшөөрлөө саатуулж байна гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус мэдэгдэв. Хятадын төр засагтай энэ асуудлаар тохиролцоонд хүрч, сүүлийн хэдэн өдөр судалгааны бүлгийн гишүүд өөрсдийн улс орнуудаасаа Хятад руу ниссэн гэнэ. “Хятадын албан ёсны эрх бүхий төлөөлөгчид энэ бүлгийг очиход шаардлагатай […]

bird7.jpg

2021-01-06 16:26
Энэтхэгийн Химачал-Праден мужид 1700 орчим нүүдлийн шувууд шалтгаан нь тодорхойгүй байдлаар үхсэний дараа аялал жуулчлалыг зогсоожээ. Үхсэн шувуудын олонх нь хөхөлт галуу байсан гэнэ. Урьдчилсан шинжилгээгээр шувууны ханиад байж болзошгүй байгаа тул Химачал-Прадеш муж Ражастхан, Керал, Мадья-Прадеш зэрэг мужийн араас шувууны ханиад зарласан 4 дэх муж болж байна. Энэтхэгийн Байгаль орчны яамнаас зэрлэг ан амьтад, […]

ааа.jpg

2021-01-06 15:59
БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун улс орныхоо эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөө бараг бүх салбартаа нуран унасныг Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлаараа зарлалаа. 2020 онд бүрэн хэрэгжих ёстой байсан төлөвлөгөөг бараг бүх салбарт биелүүлж чадаагүй гэж Ким Чен Ун тэмдэглэжээ. БНАСАУ өөрсдийнхөө хүчиндээ тулгуурлан эдийн засгаа бэхжүүлэх ёстой бөгөөд Ходй Солонгост эхэлсэн Хөдөлмөрийн намын […]

3300.jpg

2021-01-06 15:30
Хятадын Тяньжин хотын шүүхээс намын хорооны нарийн бичгийн дарга асан, БНХАУ-ын хөрөнгийн томоохон компани Huarong Asset Management Co., Ltd-ийн ТУЗ-ийн дарга Лай Сяоминьд цаазын ял оноолоо. Түүнийг авлига, хээл хахууль, хоёр эхнэртэй байсан зэргээр нь ялласан байна. Лай Сяоминийг 2018 оны намы намын дотоод журам, хууль тогтоолыг ноцтойгоор зөрчсөн хэргээр намаас нь хөөжээ. Тэрбээр шалгалтын […]

thumbs_b_c_d86d530e2d53e49766102c32cc86f9cc.jpg

2021-01-05 17:55
Турк Улсад SARS-CoV-2 коронавирусийг 10-хан секундын дотор илрүүлдэг тусгай төхөөрөмж зохион бүтээжээ. Энэ бүтээлийг Анкара дахь Билькентийн их сургуулийн эрдэмтэд боловсруулсан байна. Энэ бүтээлийн коронавирусийг илрүүлэх чадвар 99%. Diagnovir хэмээх нэртэй энэ бүтээл нь хүний шүлсний дээжнээс коронавирусийн халдварыг илрүүлдэг юм байна. Ингэхдээ авсан дээжээ тусгай уусмалтай хольж, дараа нь эмгэг илрүүлэх чипэнд байршуулдаг аж. […]