Коронавирусийн вакцин хэдийгээр олон төрөл байгаа ч хүн ам энэ ондоо сүргийн дархлаатай болж чадахгүй. ДЭМБ-ын эрдэм шинжилгээний ерөнхий ажилтан Сумья Сваминатан энэ талаар мэдэгджээ. “Жилийн өмнө хэн ч коронавирусийн хэд хэдэн вакцинтай болчихно гэж төсөөлж байгаагүй. Тэгвэл одоо бүх улсад вакцин нийлүүлэгдэж эхэлж байна. Гэхдээ бид тэвчээртэй байх ёстой” хэмээжээ.
Хүмүүс 2021 оны эцэс хүртэл ковидын эсрэг арга хэмжээгээ баримтлахаас өөр аргагүй гэжээ. Олон ч хүн өдгөө эрсдэлтэй нөхцөлд аж төрж байгаа. Одоогоор эрсдэлтэй бүлгүүд тариулж байх зуур хүн амын бусад давхарга нь хувийн хамгаалалтаа сайн сахих учиртай гэжээ.
Үүнээс өмнөхөн ДЭМБ-аас COVID-19-ийн ихэнх вакциныг баян орнууд худалдан авсан тухай мэдэгдэж байсан юм. Үүнээс бага, дунд орлоготой ихэнх орон одоогоор бэлдмэл олж авч чадахгүй байна.
Очуулсан Э.Март : mir24.tv