Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас “Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийг ирэх хоёрдугаар сарын 10-наас олгож эхлэх ажээ.

Иргэдийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар бүртгэж, И-халамж цахим сайтад арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлнэ.

Тодруулбал, иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй, И халамж.мн сайт руу орж, цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж, тэтгэмж авах банкны нэрээ бичээд хүсэлтээ гаргах аж.

Иргэд дансаа зөв холбосон тохиолдолд халамжийн мөнгө дансанд нь бүтэн орно гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

 “Насны хишиг”, “Эхийн алдар” одонтой ээжүүд тэтгэмжээ авахын тулд бүртгэлээ сар шинийн баяраас өмнө хийх шаардлагатайг анхаарууллаа.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн