2021-01-08 15:121min00

Бразил улс Оросын “Cпутник V” вакциныг удахгүй үйлдвэрлэнэ

1_519

Бразил улс Оросын коронавирусийн “Cпутник V” вакциныг ойрын хугацаанд үйлдвэрлэж эхлэхээр болсноо зарлалаа. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн түнш Бразилын эм зүйн Uniao Quimica компанийн хэвлэлийн албанаас Оросоос түүхий эд ирсэн, гэрээний дагуу удахгүй үйлдвэрлэж эхэлнэ гэдгээ зарлажээ.

Лхагва гарагт Uniao Quimica компани вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай эсийн материал ирсэн гэж мэдээлсэн юм.

Орчуулсан Э.Март : www.kp.ruonline

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй