Алдартай зөнчид зөвхөн Орост байдаггүй, дэлхий дахинаа бий. Дэлхийн хамгийн алдартай ийм удирдагчдын нэг нь Николас Аужула юм. Тэрбээр Холливудын гол зөнч гэдгээрээ алдаршсан. Одод түүнээс зөвлөгөө авахыг хүсдэг нь ирээдүйг харах, хүмүүсийн хувь заяаг чадвар өндөртэй нь холбоотой.
Цар тахалтай холбоотой нөхцөл байдлаас ч өмнө тэрбээр нэр хүндтэй байсан төдийгүй 2019 оны дундуур хүн төрөлхтөнд шинэ өвчний давалгаа дэлхий нийтийг хамарна гэж хэлсэн байдаг.
Саяхан Николас сэтгүүлчдэд ойрын үед тохиох өөрчлөлтүүдийн талаар ярьжээ.
“Миний зөнд дэлхийн хэн нэг удирдагч халдлагад өртөх асуудалд би гэрч болно гэж бууж байна. Энэ халдлага амжилттай болж, томоохон улстөрчдийн нэг нь нөгөө ертөнц рүү одно. Харамсалтай нь дэлхийн удирдагчдаас хэн нь энэхүү амь насанд нь халдлагад өртөхөөс болгоомжлох хэрэгтэйг хэлж чадахгүй нь” гэжээ.
Түүнчлэн “Би бас нэгэн зөндөө хүмүүсийн айж түгшсэн царайг харсан. Тэд ямар нэгэн зүйлээс зугтаж байсан. Энэ нь яг “Помпейн сүүлчийн өдөр” хэмээх киног санагдуулсан” гэжээ. Энэ нь байгалийн шинэ гамшиг, тэр дундаа галт уулын дэлбэрэлтийг санагдуулж байгаа гэнэ. Магадгүй энэ нь сүүлийн үед тохиож байгаагүй хамгийн хүчтэй газар хөдлөлт бөгөөд үүнээс болоод хүмүүс дассан газраасаа холдохоос өөр аргагүй болно гэжээ.
Николас мөн вирустэй холбоотой хязгаарлалт 2022 он хүртэл үргэлжилнэ гэж зөгнөжээ. Өөрөөр хэлбэл вируст дахиад “гурав дахь давалгаа” бий болох магадлалтай аж.