“Доха-2021″ World Masters тэмцээний хоёр дахь өдөр барилдах Монголын шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч /Гранд Слам тэмцээний хүрэл медальт/ ОХУ-ын Давыдова Дарьяатай барилдана.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр /ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/ Египетын бөх Мохиелдин Мухамедтай хүч үзэх бол ОУХМ Ц.Цогтбаатар /Ази, номхон далайн орнуудын аварга, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/, Германы Зингтой хүч үзнэ.
Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д Монгол Улсын иргэншил авсан Ираны жүдоч С.Моллай /ДАШТ-ий алт, хүрэл медальт/ Португалийн бөх Гандиа Адриантай барилдана. Мөн ОУХМ О.Ууганбаатар /Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/ ОХУ-ын Халмурзаев Хасантай барилдана.
Б.Эрдэнэ