2021-02-15 16:14
Оросын холбооны улсын хэдэн арван хотод, мөн хилийн чанадад Алексей Навальный-гийн дэмжигчдийн “Хайр айдсаас ч илүү хүчтэй” нэртэй жагсаал цуглаан өчигдөр боллоо. Энэ удаагийн жагсаал Алексей Навальный-г дэмжсэн өмнөх цуглаануудыг бодвол ямар нэгэн томоохон баривчлан саатуулах ажиллагаагүй, цагдаа нар жагсагчдыг хүчээр тараагаагүй, тайван цуглаан болсон байна. “ОВД-Инфо”-гийн мэдээлснээр Москва, Новосибирск, Казаньд нийт 12 хүнийг саатуулжээ. […]










