Мохсен Норузи бол Оросын ТНТ төвийн Зөнбилгийн тулааны Х улиралд оролцож, ялсны дараа алдартай болсон билээ. Иранд төрсөн тэрбээр сургуулиа төгсөөд Германд сурахаар иржээ. Гэвч бичиг баримтын асуудлаасаа болоод тэрбээр зорилгоо биелүүлж чадаагүй байна. Ингээд армид алба хааж, энэ үеэрээ олон Иран, Иракийн тэмцлийн фронтод олон аймшигт зүйлсийг нүдээр үзжээ.
Дайн түүнд нууц чадварыг нь илрүүлж, тэрбээр бясалгал үйлдэж сурснаар удалгүй эмчлэх чадвартай болжээ. Тэрбээр өөрийнхөө чадварыг Оросын телевизээр гайхалтайгаар харуулж чадсан юм.
Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа ирээдүйд хүн төрөлхтнийг харанхуй хүлээж байгаа талаар ярьжээ.
Ираны зөнчийн хэлснээр “харанхуй” гэдэг нь тойроод гарахын аргагүй хүнд үеийг хэлж байгаа гэнэ. Биднийг өлсгөлөн, ядуурал хүлээж байгаагаас гадна Ковид-19-ийн цар тахлын араас гал түймэр, ган гачиг, ургацаа алдах гээд олон гай гамшиг тохионо гэжээ. Хүн төрөлхтөн өдгөө коронавирусийн цар тахлын араас үргэлжлэх 75 жилийн их хямралтай тулгараад байна гэжээ.
Зөнчийн таамаглалаар бол доод тал 300 сая хүн өлсөж үхэх эрсдэлд орох ажээ. Өөрөөр хэлбэл эрэлт хүсэлтээс хэтэрч, хүнсний үнэ өссөөр байх гэнэ. Ираны зөнч түүнчлэн дундаж ангиллынхан үгүй болж, нударган баячууд, армийн ядуусын хоорондын ангал улам нэмэгдэнэ гэсэн байна.