Энэтхэгийн Танжавур хотод зэрлэг сармагчнууд дөнгөж мэндэлсэн хоёр ихэр хүүхдийг гэрээс нь хулгайлжээ. Сүүлд нэг нь нас барсан байдалтайгаар олсон тухай The Times of India хэвлэлд мэдээлэв.

Ихрүүд найм хоногтой байсан гэнэ. Хүүхдүүдийн эцэг нь ажилдаа явсан, эх нь хашаандаа түр гарах хооронд хулгайлагджээ. Энэ хугацаанд хэд хэдэн сармагчин гэрийнх нь дээвэр дээр нүх гаргаж, хүүхдүүдийг авсан байна.

Чимээ шуугианаар эх нь гүйж ороод, удалгүй хөршүүд нь ирэхэд хүүхдүүдийн нэг нь дээвэр дээр сармагчнуудын саварт байгаа нь харагджээ. Ингээд тэднийг хөөж, нэг хүүхдийг нь аварч чадсан байна. Харин хоёр дахь ихэр нь устай сувагт амиа алдсан байдалтайгаар олдсон аж. Энэ үйл явдалтай холбогдуулан ойн газраас сармагчнуудыг барих ажиллагаа явуулж эхэлжээ.

Орчуулсан Э.Март : korrespondent.net

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн