Коронавирусийн нөхцөл байдлын талаарх хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өгсөн. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өдөрт хэдэн хүнд вакцин хийхээр төлөвлөсөн бэ, хүн амынхаа 60 хувийг дархлаажуулж дуусахад ямар хугацаа зарцуулах вэ?

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Өдөрт хэчнээн хүнд вакцин хийх тоо хараахан гараагүй байна. Вакцин хийлгэх хүний биеийн байдлыг үзэх, вакцинаа хийх, үргэлжлүүлэн хариу урвал гарах эсэхийг хянах гээд хугацаа шаардах байх. Үүнээс хамаараад өдөрт хэд байх талаар тоог хэлэх боломжгүй байна. Дархлаажуулалтын багийнхаа хүний нөөцөд тохируулан зохион байгуулна.

– Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүст сертификат өгөх үү?

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Манай улс дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийг бүртгэдэг цахим системтэй. Цахим систэмдээ бүртгээд, тэндээсээ сертификат гаргаж өгөх хөгжүүлэлтийг хийгээд явж байгаа. Олон талт хэлбэрээр вакцин хамрагдсан талаар лавлагааг гаргаж өгөхөөр бэлтгэл хангаж байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн