54.jpg

2021-10-27 12:02
БНХАУ НҮБ-ын хууль ёсны гишүүн болсны хагас зуун жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Хятад улсад НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 чуулганы дарга Абдулла Шахид баяр хүргэжээ. Абдулла Шахид хэлэхдээ “БНХАУ нь олон талт харилцаа болон НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Өдгөө БНХАУ нь НҮБ-д өгч буй санхүүжилтийн хэмжээгээр хоёрдугаарт, […]

21-2.jpg

2021-10-27 11:51
ХӨХ ХОТ. /Xinhua/. БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орны Эзнээ хошуунд бүх нийтийг хамруулах нуклейн хүчлийн тав дахь удаагийн шинжилгээг мягмар гарагт хийж эхэлжээ. “Эзнээ хошуунд “COVID-19” халдвар саяхнаас тархаж эхэлснээс хойш нийт 84 тохиолдол илрээд байна. Халдвар авсан бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна” гэж тус хошууны Цар тахалтай тэмцэх штаб мэдээлжээ. Мягмар гарагт […]

14-12.jpg

2021-10-27 10:06
Америкийн тагнуулын ажилтнууд Исламын улс бүлэглэлийн (ISIS) Афганистан дахь дайчид зургаан сарын дотор гадаадад шинэ халдлагууд үйлдэнэ гэж үзсэн талаар Пентагоны улс төрийн асуудал эрхэлсэн орлогч дарга Колин Кол мэдэгдэв. Афганистан дахь ISIS энэ боломжийг 6-12 сарын дотор олж авна гэж АНУ-ын тагнуулын байгууллага үзэж байгаа бол “Аль-Каида” бүлэглэлд үүнийг хийхэд нэг юмуу хоёр жилийн […]

11-29.jpg

2021-10-27 08:40
БНХАУ-ын Кибер орон зайн удирдлагын газар насанд хүрээгүй хүүхдүүд  олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхдээ эцэг эхийнхээ мэдээллийг заавал бүртгүүлэх, эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шинэ журам боловсруулжээ. Мягмар гаригт тус алба WeChat нийгмийн сүлжээнд интернет дэх хэрэглэгчийн бүртгэлийг бүртгэхтэй холбоотой шинэ журмын төслийг нийтэлсэн байна. Энэхүү журмын төслийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэгт өрнүүлэх бөгөөд 11-р сарын 10-ныг […]

05-69.jpg

2021-10-26 17:45
Хятадын хойд нутагт долоо хоногийн хугацаанд 11 мужид нь COVID-19-ийн 100 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн засаг захиргаа нь хязгаарлалтын шинэ арга хэмжээ аваад байна. “Аравдугаар сарын 17-ноос хойш Хятадад халдварын дэгдэлтийн хэд хэдэн голомт бүртгэгдэж, маш хурдан тархаж байна. Дэгдэлт цааш нь өсөх эрсдэлтэй” хэмээн БНХАУ-ын Үндэсний эрүүл ахуйн хорооны төлөөлөгч Ми Фэн […]

04-78.jpg

2021-10-26 17:28
Энэтхэгийн Керала мужийн Буддын сүмийн нэгэн цөөрөмд суурьшсан Бабиана нэртэй матар 70 гаруй жил лам нарын дэргэд амьдарсаар цагаан хоолтон болжээ. Матар түрэмгий зангүй болж, мах огт амсахаа байсан гэнэ. “Тэр нуурын загасыг ч тоодоггүй” хэмээн нутгийн иргэн Чандра Пракаш ярьсан байна. Лам нарт энэ матрыг гараасаа хооллодог бөгөөд өдөрт хоёр удаа цагаан будаа өгдөг. […]

03-98.jpg

2021-10-26 17:02
Энэтхэгийн Одиша мужид цагдаа нар 17 настай залууг эхнэрээ зарсан хэргээр саатуулжээ. Мөрдлөг шалгалтаар тэрбээр хуримаасаа сарын дараа 26 настай эхнэрээ зарж, олсон мөнгөөрөө оройн хоол, шинэ гар утас авсан нь тогтоогджээ. Энэ талаар Hindustan Times-т мэдээлэл гарсан байна. Энэ оны наймдугаар сард залуу хос Ражастхан муж руу тоосгоны үйлдвэрт ажиллахаар нүүжээ. Энд ирмэгцээ залуу […]

02-111.jpg

2021-10-26 14:17
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба БНАСАУ-д Ким Чен Уны дүү охин Ким Ё Жон төрийн эргэлт хийсэн гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. Өмнөд Солонгосын Засгийн газрын эрх бүхий хүн ч ийм байр суурь илэрхийлсэн аж. Америкийн Globe сайтаас эхтэйгээр хэд хэдэн хэвлэл Хойд Солонгост төрийн эргэлт гарсан тухай мэдээлсэн юм. Уг нийтлэлд тэмдэглэснээр, сүүлийн үед болсон арга […]

01-115.jpg

2021-10-26 14:10
АНУ-ын Нью-Йоркийн иргэд супермаркетад хийсэн бичлэгээ Youtube- дээрх “News Today”-т тавьжээ. Энд Astoria супермаркетын хоосон лангуунуудыг үзүүлсэн аж. 00-ын цаас, салфеткагүй лангуунуудыг харуулсан уг бичлэгийг хараад иргэд 2020 оны гуравдугаар сард COVID-19-өөс болоод хатуу хөл хорио, хязгаарлалт тогтооход иргэд хэрхэн аашилж аяглаж байсныг дурсацгаажээ. “Ямар бүтээгдэхүүн дуусаж байгааг харах нь сонирхолтой байна. Тэдгээрийн тоонд шүдний […]

98623.jpg

2021-10-26 12:27
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан хэрэглэгчдийн ачааг хөнгөвчлөхийн тулд шатахууны татварыг түр хугацаанд бууруулах талаар хэлэлцэж байна гэж тус улсын эдийн засгийн бодлого боловсруулагчид мэдээлжээ. “Засгийн газар шатахууны татварыг бууруулах зэрэг холбогдох арга хэмжээг ирэх долоо хоногийн эхээр танилцуулна” гэж тус улсын Сангийн сайд Хонг Нам Ки хэлжээ. “Олон улсын зах зээлд газрын тосны […]