Коронавирусийн цар тахлын үеийн төр засгийн үйлдлийг шалгасан Бразилын Сенатын комисс Ерөнхийлөгч Жаир Болсонару, бусад эрх бүхий хүмүүсийн эсрэг яллах ажиллагаа үйлдэхийг дэмжжээ.
Сенатын гишүүд Ерөнхийлөгч, Засгийн газраа хийсэн үйлдлээрээ улс орныхоо коронавирусийн нөхцөл байдлыг муудуулж,Covid-19 өвчнөөр 600 мянга гаруй хүнийхээ амь насыг тавьж өгсөн гэж буруутгажээ.
Тэр дундаа Болсонаруг дангаар нь заль мэх, эрүүл ахуйн арга хэмжээг зөрчсөн, албан тушаалын зөрчил, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг зэрэг есөн зүйл ангиар яллахыг зөвлөжээ.
Жагсаалтад нийт 70 гаруй хүн орсон байна. Тэдний дунд одоо төр барьж буй хүмүүсээс гадна өмнөх засгийнхан, бизнесмэнүүд, Болсонару нар багтжээ.
Сенатын гишүүдийн тайланг шүүх байгууллагад шилжүүлж, цааш нь прокурорын газар болон Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд гомдол гаргах юм байна.
Болсонару цар тахлыг худал хуурмаг зүйл гэж хэд хэдэн удаа хэлсэн удаатай. Тэрбээр вирусийн аюулыг үгүйсгэдэг болохоор комиссыг хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргалаа гэжээ. Бразил улсын ерөнхий прокурорын газар Болсонаруг яллахгүй байх магадлалтай байна. Учир нь ерөнхий прокурор нь Болсонаругийн талын хүн юм.