Цэргийн эргэлтээр төрийн эрхээс түлхэгдэн унасан Суданы Ерөнхий сайд өчигдөр орой суллагдаж, Хартум дахь ордондоо ирсэн талаар албанаас нь мэдээлжээ.
“Ерөнхий сайд Абдалла Хамдок, түүний гэргий нар өнөөдөр орой Хартум дахь өргөөндөө өндөржүүлсэн хамгаалалттайгаар ирсэн “, – хэмээн мэдэгдэлд тэмдэглэжээ. Үүний дараахан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хамдоктой утсаар ярьж, чөлөөлөгдсөнд нь баяр хүргэсэн нь тодорхой болсон юм.
Гэхдээ саатуулагдсан бусад сайд нар хаана байгаа нь одоо ч тодорхойгүй байна. Генерал Абдель Фаттах аль-Бурхан мягмар гарагт цэргийнхэн иргэний дайныг зогсоохын тулд Суданы засгийн эрхэнд гарсан гэж мэдэгдсэн аж.
“Өнгөрсөн долоо хоногт гарсан аюул заналхийлэл иргэний дайнд хүргэж болзошгүй байсан” хэмээн тэрбээр хэлжээ. Харин Хамдокийг аюулгүй байдлыг нь бодолцон саатуулсан гэсэн байна.