ХӨХ ХОТ. /Xinhua/. БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орны Эзнээ хошуунд бүх нийтийг хамруулах нуклейн хүчлийн тав дахь удаагийн шинжилгээг мягмар гарагт хийж эхэлжээ.
“Эзнээ хошуунд “COVID-19” халдвар саяхнаас тархаж эхэлснээс хойш нийт 84 тохиолдол илрээд байна. Халдвар авсан бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна” гэж тус хошууны Цар тахалтай тэмцэх штаб мэдээлжээ.
Мягмар гарагт Эзнээ хошууны намын дарга Чэн Жаньюнийг “COVID-19” халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хангалтгүй зохион байгуулсан хэмээн үзэж албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Эзнээд “COVID-19”-ийн тархалтыг хумихын тулд даваа гаргаас эхлэн гэрийн тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж, оршин суугчид, жуулчдаас гэр, зочид буудлаасаа гарахгүй байхыг хүсжээ.
Эх сурвалж: