Украин улс тун удахгүй нийгмийн объектуудаа хаах болохоор хүн ам аргал түлж дулаацахад бэлэн байгаарай гэсэн анхааруулгыг Дээд радын гишүүн Михаил Волынец “Наш” сувгаар анхааруулжээ.
Учир нь эрчим хүчний нөөцгүйгээс болоод ийм байдал үүссэн гэнэ. “Хөдөөгийн иргэд аль болох аргал, түлшээ цуглуулаад хатааж байгаарай гэж анхааруулах хэрэгтэй. Учир нь бид төр засагт биш, өөрсдөдөө л найдах үлдээд байна” хэмээн Волынец ярьжээ.
Украинд энэ онд дулаан, халуун усны тарифыг төвөөс биш, орон нутгаас анх удаа тогтоож байна. Хэд хэдэн хотын дарга нар үүнтэй холбоотойгоор хийн үнэ өсөх, үйлчилгээний тариф нь нэмэгдэхийг анхааруулжээ.
Хмельницк, Одесс, Закарпат, Львов, Ивано-Франков мужуудад төсвийн байгууллагад хий хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан онц байдал зарласан байна. Нүүрсний асуудал ч мөн хүнд байна. “Укрэнерго” компанийн мэдээллээр, агуулахад нь шаардлагатайгаар 3,9 дахин бага нөөц байгаа аж.
Украины сөрөг хүчний “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко Украиныг эрчим хүчний ноцтой хямралд орсон хэмээн анхааруулсан байна. Тиймээс эрчим хүчний салбарт онц байдал зарлахыг анхааруулжээ.
Эх сурвалж: RIA