Фэйсбүүкийг үүсгэн байгуулагчийн гэрт ажиллаж байсан хоёр ажилчин Марк Цукерберг болон түүний эхнэр Присциллаг бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шүүхэд өгчээ.
NBC-гийн мэдээлснээр, нэхэмжлэгчдээр аюулгүй байдлыг хариуцсан Жон Доу, Миа Кинг нар оролцож байна. Үүнээс гадна Цукёрбергийн хосыг цалингаа цагтаа тавьдаггүй гэж буруутгажээ.
Гэр бүлийн төлөөлөгч Бен ЛаБолт эдгээр буруутгасан асуудлыг батлах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Нэхэмжлэлийг 9 сарын 20-нд өгчээ. Шүүхээс энэ хэргээр сонсгол явуулах тов гаргаагүй аж.