02-5.jpg

2021-11-04 08:50
Афганистаны нийслэл Кабул хот дахь Сардар Мохаммад Давут Ханы нэрэмжит цэргийн эмнэлэгт Мягмар гаригт террористууд халдлага үйлдсэний улмаас 23 хүн амиа алдаж, 50 хүн шархдаад байна. Цэргийн эмнэлгийн үүдэнд хоёр удаа дэлбэрэлт болсоны дараа зэвсэгт этгээдүүд эмнэлгийн барилга руу нэвтэрч гал нээсэн байна. Халдлагын дараа Туркийн Гадаад хэргийн яам болон Оросын Гадаад харилцааны яам террорист халдлагыг буруушаан мэдэгдэл гаргажээ. […]

01-6.jpg

2021-11-04 08:41
Эх газрын Хятад ойрын хоёр жилийн дотор Тайвань арлыг цэргийн аргаар булаан авах оролдлого хийх магадлал багатай гэж АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Милли мэдэгджээ. Генерал Милли 11-р сарын 2-4-ны хооронд Вашингтон ДС хотод зохион байгуулагдаж байгаа 2021 оны Аспен аюулгүй байдлын форум дээр “Хятадад хийсэн шинжилгээндээ үндэслэн эх газрын Хятад […]

maxresdefault-1024x576.jpg

2021-11-03 17:40
БНСУ-д цаг агаар огцом хүйтэрч байгаа учраас гадаа байх  Kim Yeon Koung тамирчны сурталчилгааны самбарыг хувцаслаж эхэлжээ. БНСУ-ын шигшээ багийн тамирчин Kim Yeon Koung 1988 оны 2-р сарын 26-нд Ансан хотод төржээ. Тэрбээр 192см өндөртэй, Солонгос, Япон, Турк, Хятад гэсэн дэлхийн волейболын хүчирхэг улсуудад өндөр гэрээгээр тоглож байсан нэр хүндтэй тамирчин юм. Хамгийн баян волейболчдын нэг […]

01-4.jpg

2021-11-02 17:50
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP26 бага хурал өчигдөр (2021.11.01) Их Британид эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Байден хүлэмжийн хийг бууруулах зорилтоо биелүүлнэ гэж мэдэгдсэн бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин бичгээр илгээлт илгээж, хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад илүү их дэмжлэг үзүүлэх ёстойг онцолжээ. “COP26”-ын эхэнд улс орон бүрийн дээд хэмжээний уулзалтуудаар эхэллээ. Их Британийн Ерөнхий сайд […]

666-1024x535.jpg

2021-11-02 17:50
Япон улс шинэ коронавирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд гадаадын иргэдийг 11 сарын 8-с хилээр нэвтрүүлж эхлэхээр болсон байна. Ингэхдээ бизнесийн зорилгоор орж ирэх хүмүүсийг тухайн байгууллага нь хариуцаж хянах нөхцөлтэйгээр гэр болон зочид буудалд 10 хоног тусгаарлагдах байсан бол 3 хоног болгон багасгах арга хэмжээ авахаар болжээ. Харин гадаад оюутнуудын хувьд хариуцаж буй их […]

8888-1-1024x535.jpg

2021-11-02 17:20
Өнгөрсөн сарын 25-нд интернэт сүлжээнд гарсан доголдол нь 89 минут үргэлжилсэн KT компани хэрэглэгчдэдээ нөхөн олговор олгоно гэдгээ мэдэгдлээ. Сүлжээ тасарснаас хойш долоо хоногийн дотор нэг хэрэглэгчдэд 1000 вон, жижиг бизнес эрхлэгчдэд дунджаар 7000-8000 вонын нөхөн олговор олгох төлөвлөгөөг тухайн өдөр танилцуулсан ч хохирлын нөхөн олговор нь хохиролтой харьцуулахад хэтэрхий бага байна гэж хэрэглэгчид эсэргүүцсэн. Өчигдөр KT […]

03-1.jpg

2021-11-01 12:45
 COP26 /26th Conference of the Parties/ буюу Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 26 дахь чуулган Шотландын Глазго хотноо эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтад дэлхийн 120 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, нийт 200 орчим улсын төлөөлөл оролцоно. Өмнөх өдрийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын […]

16.jpg

2021-11-01 10:55
Испанийн зүүн хэсгийн Онда хотод болсон бухын уралдааны үеэр 55 настай эрэгтэй шархадсаны улмаас нас баржээ. Энэ эр Фира де Онда наадамд удаа дараа бухын дайралтанд өртөн толгойдоо шарх авсан бөгөөд зүүн гуяны судас нь мөн цоорсон байна. Тэрээр ойролцоох Виллареал хотын эмнэлэгт нас баржээ. Онда хотын зөвлөл наадмын бухын уралдааны бүх арга хэмжээг цуцалсан боловч […]

17.jpg

2021-11-01 10:43
G20-ийн орнууд дэлхийн дулаарлын өсөлтийг 1.5 хэмээр хязгаарлах хүчин чармайлт гаргахыг уриалжээ. “Бид дэлхийн дундаж температурын өсөлтийг 2 хэмээс доош байлгах Парисын хэлэлцээрийн зорилгод тууштай байж, үйлдвэржилтийг өмнөх үеийн түвшингээс 1.5 хэм хүртэл хязгаарлах хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байна” гэж G20 мэдэгдэлдээ дурджээ. Мөн 1.5 хэмд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө 2 хэмээс хамаагүй бага байгааг хүлээн […]

15.jpg

2021-11-01 09:11
Ням гарагт Токио хотын захын дүүргийн галт тэргэнд хутга барьж явсан этгээд хэд хэдэн зорчигчийг хутгалж, дараа нь гал тэргэнд гал тавьсан хэрэг гарчээ. NHK телевизийн мэдээлснээр наад зах нь 10 зорчигч гэмтэж, нэг зорчигч хүнд шархадсан байна. NHK халдлага үйлдэгч этгээдийг 20 настай залуу байсан талаар мэдээлж, цагдаагийнхан түүнийг баривчлагдсан бөгөөд хэргийн газарт мөрдөн байцаалтын […]