Афганистаны нийслэл Кабул хот дахь Сардар Мохаммад Давут Ханы нэрэмжит цэргийн эмнэлэгт Мягмар гаригт террористууд халдлага үйлдсэний улмаас 23 хүн амиа алдаж, 50 хүн шархдаад байна.
Цэргийн эмнэлгийн үүдэнд хоёр удаа дэлбэрэлт болсоны дараа зэвсэгт этгээдүүд эмнэлгийн барилга руу нэвтэрч гал нээсэн байна.
Халдлагын дараа Туркийн Гадаад хэргийн яам болон Оросын Гадаад харилцааны яам террорист халдлагыг буруушаан мэдэгдэл гаргажээ. Туркийн Гадаад хэргийн яам энэхүү халдлагыг хүн төрөлхтний хэм хэмжээнээс хэтэрсэн асуудал гээд амиа алдагсдын төрөл төрөгсөд, Афганистаны нийт ард түмэнд эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүсийг хурдан эдгээхийг хүссэн байна.
Харин Москва террорист халдлагыг буруушааж, Афганистаны түр Засгийн газрын аюулгүй байдлыг хангаж, тус улсад амар амгалан амьдралыг бий болгохын төлөө хийж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалжээ.
Нэмж дурдахад, өчигдөр Афганистаны зүүн хэсгийн Нангархар мужид алан хядагч IS* бүлгийн 60 гаруй зэвсэгт дайчид талибуудад бууж өгчээ.