Казахстаны Экибастуз хотын сурагч хүү Сочи хотод болсон олон улсын хумсны үйлчилгээний олимпиадад ялжээ.
14 настай Арулат Мухаметкали хүү “Ургалт ба дизайн” номинацид тэргүүн байр эзэлснээр, дэлхийн 21 улсын мастеруудын оролцсон олимпиадад оролцож байр эзэлсэн хамгийн залуу оролцогч болжээ. Мухаметкали уралдааны ажлаа гүйцэтгэхдээ 7 цаг зарцуулсан байна.
«Хоёр жилийн өмнө би зөвхөн үүнийг мөрөөдөх л төдий байсан. Заримдаа алдаж, заримдаа огт бүтэлгүй болно. Аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ дандаа баярладаг ч гараас минь юм гарч чадахгүй үед нулимсаа унагах үе өчнөөн байсан. Үнэхээр ч хийгээд бүтэлгүйтэх үедээ өөрийнхөө чадалд эргэлзэж эхэлдэг. Харин одоо намайг дэмждэг, сайн хүмүүс олон байна. Бүгдэд нь баярлалаа» хэмээн хүү Инстаграмдаа бичжээ.
Сурагч хүү тархиндаа бэртэл авсны улмаас хоёр настайдаа саажсан дүүгийнхээ эмчилгээний мөнгийг олохын тулд маникюр хийж эхэлсэн байна. Түүний өөр нэг дүү 11 настай хүү үсчнээр сурч, стилист үсчин болохоор шийджээ.
Маниюкрын залуу аваргын ээж хүүгээ ийм зүйл сонирхож эхлэхэд нь анхандаа дургүй байсан гэжээ. «Энэ бол эрэгтэй хүний хийх ажил биш» гэдэг байсан гэв. Гэвч эцэст нь эцэг эх нь хүүгээ ойлгож эхэлсэн бол одоо ялсанд нь баяртай байгаа аж. Арулат олимпиадаас өмнө маникюраараа 16 шагналын эзэн болсны ихэнхэд нь тэргүүн байр эзэлжээ.
Эх сурвалж: Esquire