ЭМЯ сүүлийн 24 цагт 940 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 9 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1.766-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 583 нь нийслэлд, 356 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 13.915 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 39.758 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.