Тайваний нэг иргэн 900 мянган тайвань доллар ($32320)-ын хэмжээтэй улсын тэтгэмж авчээ. Тэрбээр COVID-19-ийн вакцин хийлгэсний дараа хүндрэл өгч, цусны бүлэгнэлт нь алдагдсан байна.
Таоюань хотын иргэн, нэрээ нууцалсан энэ эр AstraZeneca-гийн вакцин хийлгэсний дараа судас нь ялтас цөөрөх эмгэг буюу тромбоцитопени болжээ. Энэ талаар Тайваний Халдварын командлалын төвийн төлөөлөгч Чуан Жен-сян ярьсан байна.
Түүний хэлснээр эрүүл мэндийн байгууллагаас өвчтөний эрүүл мэндий байдал, COVID-19-ийн вакцины хооронд холбоо байгааг тогтоосны дараа түүнд мөнгөн нөхөн төлбөр олгохоор болсон гэнэ.
Чуан нь вакцинаас болсон гаж нөлөөний улмаас улсаас тэтгэмж авч байгаа хоёр дахь хүн болсон аж. Тэрбээр хавагнах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгтэй байжээ.
Бөглөрөл үхэлд хүргэх эрсдэлтэй
Вакцинаас үүссэн ялтас цөөрөх эмгэг буюу тромбоцитопени нь үхэлд хүргэх эрсдэлтэй. Бөглөрөл нь цус өтгөрснөөс болдог бол тромбоцитопени нь тромбоцитын тоо хэмжээ нь ихээр унадаг байдал юм.
Тромбоцитопени нь AstraZeneca-гийн вакцинд түгээмэл тохиолддог гаж нөлөө. Долоодугаар сард анагаах ухааны The Lancet сэтгүүл вакцины эхний тунгаа хийлгэсний дараа ялтас цөөрөх эмгэг буюу тромбоцитопени болсон 8,1 сая тохиолдол байна гэсэн судалгааг нийтэлжээ.
Тромбоцитопениэс болсон нас баралт ч хэд хэд гарсан. Тавдугаар сард Канадын Эдмонтон хотын иргэн 50 настай эмэгтэй AstraZeneca вакцин хийлгэснээс хойш нэг сарын дараа нас барсан бол The Seattle Times хэвлэлд аравдугаар сард Вашингтон мужийн иргэн 30 настай бүсгүй Johnson & Johnson вакцин хийлгэсний дараа ялтас цөөрөх эмгэг буюу тромбоцитопенийн улмаас нас барсан гэж мэдээлжээ.
Вакцины үр дагаварт нөхөн төлбөр төлдөг хөтөлбөр
Тайваний төвийн засгийн газар 1988 онд вакцины хүндрэлийн дараах нөхөн төлбөрийн хөтөлбөр бий болгожээ. Иргэд вакцин хийлгэсний дараа нас барсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, хүндээр өвчилсөн буюу таагүй хариу урвал үзүүлсэн бол эрүүл мэндийн орон нутгийн товчооноосоо нөхөн төлбөр шаардах эрхтэй юм байна.
2016 онд 43 тохиолдол гарч байсан бол 2018 онд 79 болж нэмэгджээ.
Чуаны хэлснээр нөхөн төлбөрийн хоёр тохиолдол нь AstraZeneca-гийн вакцины дараах үр дагавраар хандсан 22 тохиолдолд орох юм байна. Үүнээс 18 нь вакцинаас болж үүссэн эрүүл мэндийн асуудал биш гэсэн дүгнэлт гарчээ. Харин үлдсэн хоёр тохиолдлын нэгэнд нь бага зэрэг халуурах л үзэгдэл ажиглагдсан гэдэг шалтгаанаар нөхөн төлбөр төлөөгүй бол нөгөө нэг нь 5000 тайвань доллар ($180)-ын тэтгэмж авсан аж.
Эх сурвалж: EPOCHTIMES