Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс дэлхий дахиныг шинэ цар тахлаас гадна биологийн зэвсэг ашигласан байж болох террорист халдлагаас болгоомжлох ёстой гэж мэдэгджээ. Иймэрхүү халдлага нь COVID-19-өөс ч илүү аюултай байж болзошгүй хэмээн тэрбээр Британийн олон нийтийн Policy Exchange байгууллагад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Шинэ аюул заналхийллээс сэргийлэхийн тулд биологийн аюулгүй байдлын салбарт, мөн халдварт өвчнүүдтэй тэмцэх тодорхой механизмыг боловсруулахад хэдэн тэрбум доллар зарцуулах хэрэгтэйн Гейтс сануулсан байна.
Үүнээс гадна ДЭМБ-ыг халдварын нөхцөл байдлыг ажиглах тусгай ажлын хэсэг байгуулахыг Америкийн бизнесмэн уриалсан аж. Энэ нь био террористуудын халдлагаас хамгаалахад тус болно гэж үзжээ. Уг ажлын хэсэг нь иймэрхүү аюул гарсан үед үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, халдлагын үр дагаврыг арилгах арга замыг боловсруулж байх ёстой гэнэ.
“ДЭМБ-ын дэргэхэд цар тахлын асуудал эрхэлсэн ажлын хэсэгт жилд тэрбум орчим ам.доллар хэрэг болж мэднэ. Энэ хэсэг нь бактериологийн сургуулилтын нөхцөл байдлыг ажиглах үүрэгтэй” гэж Билл Гейтс Британийн Гадаад хэргийн сайд асан Жереми Гантад хэлжээ. Энэ хүн өдгөө Британийн парламентын эрүүл мэндийн хороог тэргүүлэн ажилладаг аж.
Үүний зэрэгцээ, Билл Гейтсийн хэлснээр, ирээдүйн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх судалгааны асар их зардал нь хүн төрөлхтөнд жишээлбэл, ханиад томуунаас бүрэн ангижрах зэрэг бусад үр дүнг авчрах болно гэжээ.
“Сайн мэдээ гэвэл вакциныг хямдруулах, томоохон үйлдвэрүүд барих, томуу, ханиадыг устгах, вакциныг гартаа жижиг наалт болгон бүтээх зэрэг тахал өвчинтэй тэмцэхийн тулд судалгаа, боловсруулалт хийгдэж байна. Энэ бүгд цар тахал байхгүй үед ч хэрэг болно” гэж Билл Гейтс хэллээ.
Үүнээс гадна тэрбээр ойрын 5 жилийн хугацаанд “Бид дараагийн цар тахалд бэлэн” хэмээх ном бичихээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ үүнд судалгаа, шинэ боловсруулалт хийхэд их хэмжээний зардал гарна гэж үзэж байна. Бизнесмэн биологийн зэвсэг ашиглах нь бидний коронавирусээс шаналж байгаагаас ч илүү ноцтой үр дагавар авчирна гэж үзэж байна.
“Хэрэв био алан хядагчид 10 нисэх онгоцны буудалд салхин цэцэг тараавал юу болох вэ?Үүнд дэлхий дахин яаж хариу барих нь бидэнд илхэн байна. Байгалийн жамаараа үүсдэг халдвар гэж байхад биотерроризм үүсгэдэг нь ч байна. Үр дагавар нь бидний одоо шаналж байгаагаас илүү аюултай” хэмээжээ.
Билл, Мелинда Гейтсийн сан эрүүл мэндийн янз бүрийн төсөл, тэр дундаа COVID-19-ийн вакцин боловсруулахад хэдэн тэрбум долларын хандив өргөж байсан юм. Бизнесмэн өмнө нь ядуу орнуудад хүрэлцээтэй, янз бүрийн өвчний эсрэг вакцин бүтээхэд хэдэн тэрбумын хөрөнгө оруулж байсан түүхтэй.
Бизнесмен, сайн үйлстэн тэрбээр 2015 онд л анагаах ухааны салбарт шинэлэг зүйл болохыг анхааруулж байсан. COVID-19 цар тахал гарахаас хэдэн жилийн өмнө Билл Гейтс ханиадны үхлийн аюултай шинэ тахал гарах эрсдэлтэйг анхааруулж, дэлхий дахиныг үүнд бэлэн биш байна гэж сануулж байжээ.
“Ханиад томуу шиг үхлийн аюултай тахал ойрын 10 жилд тохиолдохгүйн тулд би байнга л хуруугаа хөдөлгөж байна” хэмээн Гейтс 2016 онд BBC-д ярьж байв.
Харин 2015 онд TED бага хуралд оролцохдоо хэрвээ ойрын хэдэн 10 жилд 10 тэрбум гаруй хүнийг хөнөөх зүйл байх юм бол тэр нь дайн биш, пуужин биш, маш аюултай вирус, нян байх болно гэж байлаа.
“Бид цөмийн асуудалд асар их мөнгө хаясан хэр нь тахлаас сэргийлэх системд бага хөрөнгө оруулжээ. Дараагийн тахалд бид бэлэн биш байна” хэмээн тухайн үед Гейтс тодотгож байжээ.
Эх сурвалж: THC