01-16.jpg

2021-07-27 12:11
Онцгой байдлын алба хаагчид мал хариулж яваад сураггүй болсон хоёр эмэгтэйг эсэн мэнд олсон байна. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баянцагаан багийн Шанд гэх газарт  18 настай Н, 11 настай А нар энэ сарын 25-нд  сураггүй болсон байна. Алба хаагчид  өчигдөр 07:35 цагт  Баянцагааны хуудас гэх газар (гэрээс нь зүүн зүгт 12 км)-аас эсэн мэнд олжээ

06-9.jpg

2021-07-27 11:51
Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1115 илэрч,  41-80 насны зургаан 7 хүн нас баржээ.Нийтдээ 7408 сорьцод шинжилгээ хийсэн байна. Илэрсэн 1442 халдварын 357 нь нийслэлд, 758 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 159106-д хүрлээ. Өнгөрсөн 24 цагт 2014 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд […]

04-8.jpg

2021-07-27 11:33
Энэ оны эхний хагас жилд буурсан гэмт хэргүүд ба эзлэх хувь: Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 175 хэргээр буюу 32.2 хувиар, Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 608 хэргээр буюу 19.6 хувиар, Хулгайлах гэмт хэрэг 376 хэргээр буюу 39.6 хувиар, Дээрэмдэх гэмт хэрэг 60 хэргээр буюу 42.3 […]

02-14.jpg

2021-07-27 11:25
Ховд аймагт өчигдөр орсон ширүүн борооны улмаас 18 айлын гэр, 10 хүсний дэлгүүр усанд автжээ. Тодруулбал, аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт 15:00-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орж 5 мм тунадас буусан байна. Өнөөдрийн байдлаар  тус сумын мэргэжлийн хяналтын албаныхан ажиллаж байгаа юм. Мөн тус аймгийн Алтай сумын Бодонч багийн Нарийн гэх газарт энэ […]

10-29.jpg

2021-07-27 10:46
Баянзүрх дүүргийн 16-р хороо Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд байрлах орон сууцны иргэд гэртээ орохын тулд хашаа, байрны завсар дахь ганц хүн явахад ч хүндрэлтэй замаар явдаг. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол гэртээ ч орж чадахгүй нөхцөл байдал үүсээд жил гаруй болжээ. Иймээс оршин суугчид үүнийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр Нийслэлийн Хот […]

07-6.jpg

2021-07-27 10:21
Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд зургадугаар сарын 24-ны 20:40 цагт УБТЗ-ын харьяа ачааны галт тэрэг осолдож тээвэрлэж явсан газрын тосны бүтээгдэхүүн асгарч байгаль орчинд ихээхэн хохирол учруулаад байгаа.  Осол нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 207 км, Орхонтуул сумын Рашаант багаас 3 км,  Орхон голоос 5 орчим километрийн зайтай Бүрдийн хөтөл гэх газарт  гарсан. Түлш асгарсан газарт […]

06-8.jpg

2021-07-27 10:07
Орцон дахь таагүй бичлэгээр олон нийтэд танигдсан өмгөөлөгч Б:Баасанцогтыг Нийслэлийн прокурорт өндөр албан тушаал хашиж байсан Ц.Насанбат болон зарим шүүгч, прокурортой хамтатган шалгах ажиллагаа эхэлсэн тухай мэдээлэл өчигдрөөс хэвлэлүүдээр гарч эхэлсэн юм. Өчигдөр Zarig.mn сайт өмгөөлөгч Б.Баасанцогттой ресторанд хүнтэй уулзаж байхад нь яриа авах гэж үзсэн боловч тэрбээр хариу өгөөгүй юм. Энэ өдөр Б.Баасанцогттой хамт […]

03-9.jpg

2021-07-27 09:50
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын 22 цэгт ажиллана. Эдгээр цэгт 33 багийн 221 эмч, ажилтан ажиллаж, 9,010 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 3,365, II тунд 5,623 буюу нийт 8,988 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,067,182 иргэн I тунд, 970,419 иргэн II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 1,661 жирэмсэн […]

01-15.jpg

2021-07-27 09:42
Токио 2020 олимдын наадмын тав дахь өдөр спортын таван төрөлд манай улсын баг тамирчид өрсөлдөнө. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саиед Моллайе зодоглох юм. Мөн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн багийнхан хоёр тоглох хуваарь гарчээ. Түүнчлэн хийн гар бууны 10 м-ын буудлагын төрөлд холимаг баг буюу Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц […]

05-6.jpg

2021-07-27 09:29
Өчигдөр Завхан аймагт долоон иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж, коронавирусний халдвараар эмчлүүлж байсан нэг иргэн нас баржээ. Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 42 иргэний PCR шинжилгээг хийсэн байна. Харин эмчлүүлж байсан 37 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 1556 хүн аймгийн хэмжээнд эдгэрсэн байна. Шинээр бүртгэгдсэн долоон тохиолдлууд Улиастай, Их-Уул, […]