05-14.jpg

2021-07-28 16:12
АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ. Авто зогсоолыг буулган, нийт 1,619 ам метр талбайд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, явган хүний зам, иргэд амарч суух сандал болон хөшөө, гэрэлтүүлгийг цогцоор нь хийжээ. Тохижилтын ажлыг “Охь мандал” компани гүйцэтгэсэн байна. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар […]

01-26.jpg

2021-07-28 14:53
Нийслэлийн хог тээврийн автомашины парк шинэчлэлтийн хүрээнд найман дүүрэгт хог тээврийн 25 автомашиныг өнөөдөр /2021.7.28/ хүлээлгэн өгөв. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригун: -2012 оноос хойш нийслэлийн хог тээврийн парк шинэчлэлтийн ажилд дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 240 гаруй машин тогтмол ажиллаж […]

06-13.jpg

2021-07-28 13:50
Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг.  Хуулиа хэрэгжүүлж, хичээл сургалтын үйл ажиллагааг дээрх хугацаанд эхлүүлэх үүргийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас 2021-2022 оны хичээлийн жил хэзээ эхлэх нь хараахан тодорхойгүй болоогүй байгаа юм. Энэ тухай Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Ерөнхий сайд болон Засгийн газар […]

02-22.jpg

2021-07-28 13:07
Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1243 илэрч,  41-80 насны зургаан 7 хүн нас баржээ.Нийтдээ 7597 сорьцод шинжилгээ хийсэн байна. Илэрсэн 1442 халдварын 511 нь нийслэлд, 732 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 159106-д хүрлээ. Өнгөрсөн 24 цагт 2014 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд […]

01-25.jpg

2021-07-28 12:59
Цаг уурын байгууллагаас наймдугаар сарын төлвийг гаргасан байна. Ирэх сард төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхаарууллаа. Харин нутгийн баруун хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–аас бага байх төлөвтэй байгаа нь уг бүс нутгаар хуурай гандуу байх нөхцөл бүрдэж болзошгүй […]

03-16.jpg

2021-07-28 12:23
 Монгол Улсын шүүхээр 2021 оны эхний хагас жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 9952 өргөдлөөс шийдвэрлэсэн 5815 өргөдлөөс 4104 буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1711  буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Эвлэрэл амжилттай болсон хувь нь 2020 оны хагас жилд 74.4 хувь байснаас 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Амжилттай болсон эвлэрүүлэн […]

04-12.jpg

2021-07-28 12:07
Британийн эрдэмтэд COVID-19 коронавирусийн халдварын хохирогчид болох нь илүү шинэ ангиллын хүмүүсийн бүртгэл гаргажээ. Daily Mail-д мэдээлснээр, энэ нь коронавирусийн вакцин хийлгэхгүй гэж үзсэн 40-өөд насны хүмүүс гэнэ. Судалгаагаар, COVID-19-өөр нас барсан энэ ангиллын хүмүүс эв эрүүл хүмүүс байсан бөгөөд халдварын хүндрэл үүсгэх дагалдах өвчингүй байжээ. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүд тарилгад хамрагдсан хүмүүсийн дундах нас баралтын […]

05-12.jpg

2021-07-28 11:45
М.ТУНГАЛАГ Хуш модны самар, үр өөрийг нь тамлагч болон хувирчээ. Давирхайдан наалдуулж, болтол нь үрээ хамгаалдаг энэ модны үр-самарыг цагаас нь өмнө салгахаар хүч хэрэглэн балбан тамлаж байна. Сибирь хуш хэмээх энэ гайхалтай мод зөвхөн Оросын их тайга, Монгол, тэр дундаа Хэнтийн уулсыг даган байршдаг Улаанбаатарын хаяанд хүртэл ургадаг. Самар түүхийг тас хориглоогүй шүү дээ. […]

02-19.jpg

2021-07-28 11:04
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-ны өдрийн байдлаар  Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Дэлгэрмөрөн Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Байдраг, Буянт, Шаргалжуут, Увс нуурын Тэс зэрэг голуудын   усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-120 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байна.   […]

02-20.jpg

2021-07-28 10:34
Дэлхийн спортын их наадам Зуны XXXII олимпоос Алтан медаль авсан тамирчдадаа улс орнууд ямар хэмжээний шагнал урамшуулал олгох гэж байгааг харуулъя. Гүрж: 322 мянган ам.доллар Казахстан: 250 мянган ам.доллар Азербайжан: 248 мянган ам.доллар Узбекистан: 200 мянган ам.доллар Молдав: 166 мянган ам.доллар Литва: 136 мянган ам.доллар Беларусь: 129 мянган ам.доллар Украин: 125 мянган ам.доллар Киргизстан: 119 […]