06-17.jpg

2021-07-30 12:03
Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тухайн асуудлыг нуун дарагдуулсан эсэх талаар ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тайлбар өгөв. Тэрбээр “Асуудлыг нуун дарагдуулсан юм биш. Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үед […]

04-22.jpg

2021-07-30 11:52
Эрүүл мэндийн яамны коронавирусын нөхцөл байдлыг танилцуулдаг өнөөдрийн (2021.07.30)  ээлжит мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр энэхүү статистик мэдээллийг өглөө. Халдвараар нас барсан нийт хүмүүсийн 86 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж дөрвөн төрлийн вакцинаас сонгож хийлгэх нь зүйтэй хэмээн зөвлөсан ХӨСҮТ-ийн дарга нийт шинжилгээнд эерэг эзлэх хувь сүүлийн долоо хоногт буурч […]

02-32.jpg

2021-07-30 11:42
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /07.29/ боллоо.  Зөвлөлийн хурлаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ. НИТХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд баталсан тогтоолд таван бүлгийн 719 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 65 ажил тусгагдаж 69 хувьтай, газар зохион байгуулалтын чиглэлээр 376 ажил тусгагдаж 70 хувьтай, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан […]

01-37.jpg

2021-07-30 11:37
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, хөтөлбөрт Авто замын сүлжээг шинэчлэх тухай асуудал орсон. Авто замын түгжрэлд шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог замын 33 км, гол ба туслах замын 28.8 км замын зураг төслийг баталсан билээ. Тэгвэл үлдсэн замаас 106.5 км […]

01-36.jpg

2021-07-30 11:18
Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1294 илэрч, 7 хүн нас баржээ. Илэрсэн 1 тохиолдлын 398 нь нийслэлд, 896 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 70 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн хоногуудад орон нутагт батлагдах халдварын тоо тогтмол өсч байна. Ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул аймагт халдварын тохиолдол ихээр нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн […]

01-35.jpg

2021-07-30 11:08
Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлын түшиглэн Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Шинэ төлөвлөлтөд 10-15 км зайтай байрлах шинэ Зуунмод хот, Майдар төслүүд багтаж, ерөнхий төлөвлөгөө боловсуулагдаж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Хот төлөвлөлтийн төсөл 50 мянга орчим га талбайд хийгдэх бөгөөд 19 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлага бий болж  газар эзэмшиж, ашиглаж, өмчилөх эрхтэй 3173 иргэн, ААН байгууллага мэдэгдэл хүргүүлжээ. […]

01-34.jpg

2021-07-30 09:51
М.ӨНӨРЖАРГАЛ Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны сүүлчээр БНХАУ-д гарсан коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархсан нь улс орнуудын гадаад харилцаа төдийгүй эдийн засаг болон хүн төрөлхтний амьдралыг зогсонги байдалд оруулсан. Вакцинжуулалтын үр дүнд дэлхийн улс орнууд эхнээсээ амны хаалтаа авч, энгийн амьдралдаа шилжиж эхэлсэн ч коронавирусийн хоёр, гурав дахь давалгаа үүсч, вирус мутацилагдах болсон […]

01-33.jpg

2021-07-29 17:55
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн жолооч нарыг татах түр журам батлагджээ. Энэ дагуу 400 гаруй жолоочийг эхний ээлжид татан авах ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал, жолооч нарыг Цогтцэций суманд тусгаарласны дараа татан авч байгаа аж. Гэвч хулгайн тээврээр жолооч нар ирэх зөрчил гарч байгаа тул аж ахуйн […]

04-19.jpg

2021-07-29 17:09
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өдөр бүр 10:00-22:00 цагт ажиллаж буй. УОК-ын шийдвэрийн дагуу хүүхдийн паркийн тоглоомуудад 50 хувийн дүүргэлттэйгээр хүмүүсийг суулгаж байгаа ба насанд хүрсэн хүмүүс вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байхыг шаардаж байгаа юм. Үүнээс гадна паркийн үүдээр ороход, Биеийн халуунаа хэмжүүлэх QR код уншуулах ба […]

04-2.jpg

2021-07-29 16:45
Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай нэг цэгээс хүргэх зорилгоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Иргэдэд үйлчлэх төвийн барилга барьж эхэлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн тус төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. Иргэдэд үйлчлэх төвийн барилга зоорийн давхрын хамт гурван давхар бөгөөд цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ, бүртгэлийн хэлтэс, банк […]