Эрүүл мэндийн яамны коронавирусын нөхцөл байдлыг танилцуулдаг өнөөдрийн (2021.07.30) ээлжит мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр энэхүү статистик мэдээллийг өглөө. Халдвараар нас барсан нийт хүмүүсийн 86 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж дөрвөн төрлийн вакцинаас сонгож хийлгэх нь зүйтэй хэмээн зөвлөсан ХӨСҮТ-ийн дарга нийт шинжилгээнд эерэг эзлэх хувь сүүлийн долоо хоногт буурч байгаа.
Дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтооход тархалт эрс буурсан. Тиймээс халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах нь чухал. Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тохиолдлыг судалж үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн тохиолдол буурсан байна. Эдгээр насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 хувьтай явж байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд 4000 орчим нь дархлаажуулалтад хамрагдсан. Халдварын тохиолдлыг буурч байгаа нь 100 хувь вакцинтай холбож ойлгох нь өрөөсгөл юм. Сүүлийн долоо хоногт гэрт нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.