Нийгэм

Цагдаагийн байгууллага: Иргэний эрх чөлөөнд халдсан хэрэгт яагаад анхаарал тавиагүйг шалгана

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тухайн асуудлыг нуун дарагдуулсан эсэх талаар ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тайлбар өгөв.

Тэрбээр “Асуудлыг нуун дарагдуулсан юм биш. Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад зөрчил яагаад бүртгэгдээгүй вэ гэх шалтгаан болон тухайн үед эрх чөлөөгөөрөө хохирсон иргэн яагаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй вэ гэдэгт шалгалт явуулж байгаа.

Хоёрдугаарт, цагдаагийн байгууллага гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үндсэн чиг үүргээ иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр явуулдаг. Цагдаагийн байгууллага нийт иргэдээсээ цагдаагийн алба хаагчдын зохисгүй бөгөөд бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг тавигдсанд уучлалт хүсье. Тухайн хүмүүсээс ч мөн давхар уучлалт гуйж байна.

Мөн уг асуудалд шат шатны дарга нар нь яагаад анхаарал тавиагүй вэ гэдэг дээр дотооддоо албан шалгалт явуулна.

Эрх чөлөөнд халдсан асуудал нь өөрөө гэмт хэргийн шинж чанартай учраас холбогдох үйл явцын дагуу шалгалтын ажиллагаа явагдана” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close