Төрийн сангийн дэмжлэгээр 1993-2016 онд дотоодын их, дээд сургууль төгссөн төгсөгчдийг зээлээ төлөхийг шаардав

2021-07-29 08:511min
01

Боловсролын зээлийн сан 1993-2016 онд Төрийн сангийн санхүүжилтээр дотоодын их, дээд сургуулиудад “хөнгөлөлттэй зээл”-ээр суралцаж, төгссөн төгсөгчид иргэний үүргээ биелүүлж дипломоо авахыг сануулжээ.

Тухайн иргэд зээлээ эргүүлэн төлснөөр дараагийн оюутнууд Боловсролын сангийн зээлээр суралцах боломж бүрдэх аж. Энэ тухай Боловсролын зээлийн сангаас “Та зээлээ эргүүлэн төлж дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу. Цаашид дипломоо аваагүй иргэдийг олон нийтэд зарлана гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Боловсролын зээлийн сан