Монгол Улсын шүүхээр 2021 оны эхний хагас жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 9952 өргөдлөөс шийдвэрлэсэн 5815 өргөдлөөс 4104 буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1711 буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Эвлэрэл амжилттай болсон хувь нь 2020 оны хагас жилд 74.4 хувь байснаас 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Амжилттай болсон эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үзүүлэлтийг Монгол Улсын иргэний хэргийн нийт шүүхийн шийдвэрлэсэн хэргийн үзүүлэлттэй харьцуулахад 24.8 хувьтай тэнцэж байгаа нь энэ хэрээр ачааллыг бууруулсан гэж Улсын дээд шүүх үзсэн байна.