Германы спорт гимнастикийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчин эмэгтэйчүүдийн сексийн бай болгон хардагийг эсэргүүцэн усны хувцасны оронд комбинезон өмсчээ.
Тамирчдын хувцасны доод хэсэг нь хөлийг нь бүрэн хаадаг аж. Гимнастикч бүсгүйчүүд ийм хувцастайгаар Токиогийн дасгал сургуулилтад оролцож байсан боловч сүүлд нь албан ёсны тэмцээний үеэр ч өмсөхөөр шийдсэн байна. Ийм хувцсыг Олон улсын гимнастикийн холбооноос хүлээн зөвшөөрдөг байна.
Германы багийг төлөөлж буй Сара Росс ямар ч тамирчин бүсгүйчүүд эмэгтэй хүний хувьд бие нь хөгжихөд шинэ биедээ дасан зохицох гэж хүнд байдаг. Тиймээс дэвжээн дээр ямар ч гимнастикч тав тухтай, тайван байгаасай гэж хүссэн хэмээжээ.
Германы шигшээгийнхний хувцаслалтын асуудлаар олон мэргэжилтэн үгээ хэлсэн аж. Тухайлбал, спорт гимнастикийн олимпийн аварга Светлана Хоркина ийм хувцастайгаар ноцтой гэмтэл авах магадлал өндөр гэжээ.
Эх сурвалж: News.ru