Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1243 илэрч, 41-80 насны зургаан 7 хүн нас баржээ.Нийтдээ 7597 сорьцод шинжилгээ хийсэн байна.
Илэрсэн 1442 халдварын 511 нь нийслэлд, 732 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 159106-д хүрлээ. Өнгөрсөн 24 цагт 2014 хүн эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10477 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10835 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
- Хөнгөн – 6552
- Хүндэвтэр- 2803
- Хүнд – 944
- Маш хүнд – 178 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.