Мал хариулж яваад сураггүй болсон хоёр эмэгтэйг олжээ

Онцгой байдлын алба хаагчид мал хариулж яваад сураггүй болсон хоёр эмэгтэйг эсэн мэнд олсон байна. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баянцагаан багийн Шанд гэх газарт 18 настай Н, 11 настай А нар энэ сарын 25-нд сураггүй болсон байна. Алба хаагчид өчигдөр 07:35 цагт Баянцагааны хуудас гэх газар (гэрээс нь зүүн зүгт 12 км)-аас эсэн мэнд олжээ
