Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1115 илэрч,  41-80 насны зургаан 7 хүн нас баржээ.Нийтдээ 7408 сорьцод шинжилгээ хийсэн байна.

Илэрсэн 1442 халдварын 357 нь нийслэлд, 758 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 159106-д хүрлээ. Өнгөрсөн 24 цагт 2014 хүн эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10556 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11296 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн – 6638
  • Хүндэвтэр- 2787
  • Хүнд – 949
  • Маш хүнд – 182 хүн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн