52-2.jpg

2021-12-07 13:02
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх шалтгаанаар баривчилан хоригдоод байсан түүнийг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьжээ.

9-8.jpg

2021-12-07 11:48
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгаад удаж байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Прокуророос энэхүү хэрэгт Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг […]

11.jpg

2021-12-07 11:36
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 286 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 113 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 173 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн […]

01-10.jpg

2021-12-07 11:21
Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч цахилгаанд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах .. дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан байна.

999-7-1024x561.jpg

2021-12-07 10:58
“Өвлийн идэш” арга хэмжээний хоёр дахь үе шат өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ. Ингэснээр иргэд өөрт ойр байрлах цэгээс сонголтоо хийх боломжтой болж байна. Нийслэлийн зүүн зүгт “Амгалан” зах, “Тэнгэр” бөөний худалдааны төв, хотын төвд “Саруул” зах, баруун зүгт “Хархорин” худалдааны төв, урагшлаад “Монгол фермер”, “Лавай” худалдааны төв, мөн шинээр […]

7-8.jpg

2021-12-07 10:53
Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дамнан баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил гэрээ хэлцлээ байгуулаад, албан ёсоор эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ УЦС-ын усан сан бий болгох газар буюу Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн нутаг дэвсгэрт амьдардаг 200 гаруй малчин өрх үүнийг эсэргүүцэж буй юм. Тэдгээр малчдын төлөөлөл саяхан Улаанбаатар хотод ирж, албаныхантай уулзаад буцсан. […]

08-1.jpg

2021-12-07 10:10
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болов. Сургуулийн өмнөх боловсрол: Улаанбаатар хотод энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэв. Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн […]

07-3.jpg

2021-12-07 10:02
Их, дээд сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг энэ долоо хоногийг дуустал хэвийн горимын дагуу үргэлжлүүлж, арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс амраах шийдвэрийг БШУЯ-наас гаргажээ. Амралтын хугацаанд буюу хоёрдугаар сарын 15-наас өмнө шалгалтуудыг зохион байгуулж дуусгах бөгөөд боломжит шалгалтуудыг цахимаар, танхимын шалгалтуудыг хоёрдугаар сард  авах чиглэлийг салбарын яамнаас сургуулиулдад өгсөн байна. Эх сурвалж: БШУЯ

05-8.jpg

2021-12-07 09:32
Нью-Йорк хотын дарга Билл де Блазио Даваа гаригт хувийн компаниудын ажилчдад COVID-19-ийн албадан вакцинжуулалтад хамруулж байгаагаа зарлалаа гэж Америкийн телевиз мэдээлэв. Хотын даргын тушаалын дагуу компаниуд ажилчдаа12-р сарын 27 гэхэд дор хаяж коронавирусын эсрэг вакцины нэг тунг хийлгэх ёстой болжээ. Шийдвэр 184 мянган компанид хамаарах юм байна. “COVID-19 цар тахлын шинэ омикрон омог гарч ирлээ. […]

03-11.jpg

2021-12-07 09:10
Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрийн 31, аврах ажиллагааны хоёр буюу нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос хоёр иргэнийг аварч, 570 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Он гарсаар өнөөдрийн байдлаар […]