Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гаргажээ

2021-12-07 10:53
7

Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дамнан баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил гэрээ хэлцлээ байгуулаад, албан ёсоор эхэлсэн гэж хэлж болно.

Гэхдээ УЦС-ын усан сан бий болгох газар буюу Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн нутаг дэвсгэрт амьдардаг 200 гаруй малчин өрх үүнийг эсэргүүцэж буй юм. Тэдгээр малчдын төлөөлөл саяхан Улаанбаатар хотод ирж, албаныхантай уулзаад буцсан. Гэвч дарга нар УЦС барина гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл тус сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гаргажээ.