“Өвлийн идэш” арга хэмжээний хоёр дахь үе шат өнөөдрөөс эхэлж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ. Ингэснээр иргэд өөрт ойр байрлах цэгээс сонголтоо хийх боломжтой болж байна. Нийслэлийн зүүн зүгт “Амгалан” зах, “Тэнгэр” бөөний худалдааны төв, хотын төвд “Саруул” зах, баруун зүгт “Хархорин” худалдааны төв, урагшлаад “Монгол фермер”, “Лавай” худалдааны төв, мөн шинээр Яармагт нээгдсэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй “Фүүд сити” худалдааны төвд аймгууд мах нийлүүлэлтээ хийх хуваарь гаргасан байна.