02-14.jpg

2021-12-07 09:01
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна. Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрт 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн […]

8-8.jpg

2021-12-07 09:00
Улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, хөшөө дурсгалд их хэмжээний мөнгө зарцууллаа гэх шүүмжлэл ихээр гарах болсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Богд Зонхав бурхны хөшөөг барихад 32 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Тэгвэл 32 тэрбумаар хөшөө барихын оронд өөр ямар үр ашигтай ажил хийж болох байсан талаар  сурвалжлагаа бэлтгэлээ. […]

04-9.jpg

2021-12-06 17:30
Энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 32 мянга гаруй ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс нэг хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тухайд 1107 бүртгэгдсэн нь өмнөх оноос 18 хувиар өссөн үзүүлэлт. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг зөрчих зөрчил 7559 бүртгэгдэж […]

96-1.jpg

2021-12-06 17:05
Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ялгаварлан гадуурхалтад өртөн, дээрэлхүүлсэн 13 настай монгол охины асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “13 настай охины асуудлаар ЭСЯ-нд шаардлага хүргүүлсэн байгаа. Энэ бол дэвэргээд өнгөрөх асуудал биш. Ерөнхий агуулгаар нь асуудалд хандаарай гэсэн утгаар хүргүүлсэн. Ер нь бид иймэрхүү сэдвүүд дээр шуугиад өнгөрөх биш, урхаг асуудлыг нь ярьж […]

98-2.jpg

2021-12-06 16:57
Яармагийн зам дагуу сар гаран хугацаанд бохирын ус халин гарч хөлдсөнөөр зам дээр мөсөн давхарга үүсжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Яармаг орчимд замын хөдөлгөөний удаашрал үүсэж, түгжрэл бий болж байна. Энэ замаар явж байгаа иргэд автомашины хурдаа тохируулж аюулгүй байдлаа хангах зайлшгүй шаардлагатай. Гурван эгнээ замын хоёр эгнээгээр ус урсаж байна. […]

7-6.jpg

2021-12-06 16:57
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан иргэний нисэхийн салбарыг удирдаж байсан үе үеийн дарга нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Иргэний нисэхийн салбарт цар тахлын нөлөө хүндээр тусч буй энэ цаг үед иргэний нисэхийн салбарыг тэргүүлэн ажиллаж байсан хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсож, мэдлэг, туршлагыг нь ажилдаа тусгах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулсан гэдгээ С.Мөнхнасан дарга онцлов. Салбартаа олон жил ажиллаж, […]

74-2.jpg

2021-12-06 16:44
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр боллоо. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, мэдээллийг нээлттэй танилцуулж байна. […]

87-6.jpg

2021-12-06 16:30
Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан юм. Тус эрдэм шинжилгээний хуралд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Хүний эрхийг хамгаалах тогтолцоо: Асуудал, шийдэл” […]

97-2.jpg

2021-12-06 16:17
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 330 сум, 171 хорооноос тус бүр Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хамгийн өндөр оноо авсан сурагчийг шалгаруулан гадаадын шилдэг их, дээд сургуульд элсэх батламж гардуулж байгаа. Харин энэ талаарх нэвтрүүлгийг хийхдээ  “Хүүхдийн нэр төрд халдсан, зохисгүй зураглалтай” болсон хэмээн иргэдийн шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр тайлбар […]

99.jpg

2021-12-06 15:33
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлов. Тус хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг болон Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН […]