Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Б.Оюунгэрэл: Хэн рүү, хаашаа хандах уу гэдгээ бодохгүй бол гадаад харилцааны асуудал яригдаж байгаа л даа – updown.mn

Б.Оюунгэрэл: Хэн рүү, хаашаа хандах уу гэдгээ бодохгүй бол гадаад харилцааны асуудал яригдаж байгаа л даа

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ялгаварлан гадуурхалтад өртөн, дээрэлхүүлсэн 13 настай монгол охины асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “13 настай охины асуудлаар ЭСЯ-нд шаардлага хүргүүлсэн байгаа. Энэ бол дэвэргээд өнгөрөх асуудал биш. Ерөнхий агуулгаар нь асуудалд хандаарай гэсэн утгаар хүргүүлсэн. Ер нь бид иймэрхүү сэдвүүд дээр шуугиад өнгөрөх биш, урхаг асуудлыг нь ярьж байх ёстой.

Мөн хоёр улсын дипломат харилцааны асуудал гэж байгаа. Шуугиж гарч ирээд, лайв хийгээд байх асуудал биш ээ. Холбоо хэд хэдэн удаа шүгэл үлээж байсан. Цаашид ч ингээд зүгээд өнгөрөөхгүй. Эрх зүйн орчныхоо хүрээнд уриалга, мэдэгдэл гаргах зэрэг ажлаа хийнэ.

Энэ асуудал дээр ЭСЯ илүү ач холбогдол өгч ажиллаасай гэж бодож байгаа. Хэн рүү, хаашаа хандах уу гэдгээ бодохгүй бол гадаад харилцааны асуудал яригдаж байгаа л даа. 13 настай охины асуудлаар дамжаад 3 орчим мянган хүүхдийн асуудал хөндөгдөж байгаа” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн