Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлаж

02

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна.

Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрт 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай.

12344_20211206101839 Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлаж

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбайд байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Туул, Сэлбэ гол дагуу байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Автобусны дундын болон эцсийн буудлуудад байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байгуулах нийтийн бие засах газрын загвар
  • Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан дундын бие засах газрын загвар

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Уралдаанд оролцох материалыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 – 16:00 цагийн хооронд Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 6 давхрын 609 тоот хаягаар хүлээн авна.

 

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-315333 утсаар болон www.ubservice.ub.gov.mn сайтаас тодруулна уу.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАХ НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫН КОНЦЕПЦ, ЗАГВАР ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ ДААЛГАВАР

qqqq_20211206111251 Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлаж

eeeee_20211206111250 Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлаж

iiiiiiiiiiiiiiiiiiiiii_20211206111251 Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлаж

www_20211206111251 Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлаж