Нью-Йорк хотын дарга Билл де Блазио Даваа гаригт хувийн компаниудын ажилчдад COVID-19-ийн албадан вакцинжуулалтад хамруулж байгаагаа зарлалаа гэж Америкийн телевиз мэдээлэв.
Хотын даргын тушаалын дагуу компаниуд ажилчдаа12-р сарын 27 гэхэд дор хаяж коронавирусын эсрэг вакцины нэг тунг хийлгэх ёстой болжээ. Шийдвэр 184 мянган компанид хамаарах юм байна.
“COVID-19 цар тахлын шинэ омикрон омог гарч ирлээ. Мөн хүйтэн цаг агаар зэрэг бид шинэ хүчин зүйлтэй нүүр тулж байна. Энэ бүгд Дельта омгийн дараах нэмэлт асуудлыг үүсгэж байна гэж де Блазио мэдэгджээ.
Нью-Йорк хотод арванхоёрдугаар сарын 27-ноос эхлэн 12-аас дээш насны бүх хүмүүс фитнесс клуб, зугаа цэнгээний газар, ресторанаар зочлохын тулд коронавирусын эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн гэдгээ нотлох ёстой аж.
Харин Johnson&Johnson-ны вакцины нэг тунг хийлгэсэн хүмүүсээс нэмэлт тун шаардахгүй юм байна.
Эх сурвалж: INTERFAX