Мьянмарт цэргийн дэглэмийн эсрэг эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 5 хүн амиа алдсан хэрэг гарчээ. Уг хэрэг ням гарагт Янгонд болсон бөгөөд армийн автомашинууд хурдтайгаар жагсагчид руу дайран орссныг “Иргэний эсэргүүцлийн хөдөлгөөн” (CDM) Twitter-т тэмдэглэжээ.
Гэрчүүдийн нотолсноор энэ явдлын дараа цэргүүд эсэргүүцэгчид рүү гал нээсэн байна. Myanmar Now мэдээллийн портал шархадсан хүмүүст туслахаар ирсэн 15 хүнийг саатуулсан гэсэн байна.
“Мьянмар улсад энгийн номхон игэд өдөр бүр хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн объект болж байна” хэмээн үндэсний эв нэгдлийн сүүдрийн засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.
Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлтийн дарга цэргийн хунт эсэргүүцлийн аливаа арга хэмжээг хүчээр, хэрцгийгээр дарсаар байгаа аж. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр цэргийн эргэлтээс хойш 1300 гаруй жагсагчийг буудаж, 7750 хүнийг баривчилж, зарим нь хорих, цаазын ял оноожээ. Мөн 1900 гаруй идэвхтэнийг эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: Korrespondent