01gandan.jpg

2017-02-27 11:58
Билгийн тооллын XYII жарны гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө /2017.02.27/ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар Гандантэгчэнлин хийдэд очиж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал […]

002-1.jpg

2017-02-26 05:35
Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн. Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзны үүд нээгдэж олзны үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй […]

01avtobus.jpg

2017-02-26 05:23
Алтан унжлагат Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын  гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх юм байна. Тодруулбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, […]

022.jpg

2017-02-26 04:57
Нийслэлийн Засаг дарга Су.Батболд энэ сарын 24-нөөс эхлэн 21 хоногийн турш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр мал дамжуулан тээвэрлэх, малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон захирамж гаргажээ. Зүүн гурван аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа. Малын гоц халдварт өвчин нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэр гарчээ. Мөн Засаг даргын захирамжаар нийслэлийн Багануур […]

0101.jpg

2017-02-25 15:31
Сүм хийдүүд Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Арван хангал догшин сахиусын нэг, эх сахиус Балданлхамыг Лхас хот ба Түвдийн тэргүүн Далай ламын сахиус хэмээн үздэгтэй холбоотой онцгойлон тахидаг. Түвдээр Балдан Лхамо, Монголоор Цогт төгөлдөр охин тэнгэр хэмээх энэ бурхан нь урлагийн бурхан Янжинлхамын […]

aaaaaaa-01.jpg

2017-02-25 10:00
Шинжлэх ухааны академийн хүрээлэн Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Шар цав хэмээх газарт “Үлэг гүрвэлийн мөрт газар” байгалийн музей байгуулах төслийг 2013 онд боловсруулан хэрэгжүүлж байгаа. Музейн бэлтгэл ажил одоогоор 60-70 хувьтай явж буй аж. Шар цав нь “Оюу толгой” уурхайгаас 100 гаруй км, Манлай сумаас 96 км орчмын зайтай байдаг. Тус газрын ойр орчимд […]

01.jpg

2017-02-25 08:29
Хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ хүүхэд залуучуудын дунд түгээмэл болсон. Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. 2016 оны байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хар тамхинаас гарах эмчилгээ хийлгэсэн хүний тоо 2012 онд эмчлүүлэгчдээс 30-40 хувь нэмэгджээ. Эмчлүүлэгчдийн олонх нь эрэгтэй, 17-62 насныхан аж. Эдгээр хүмүүст хордлого тайлах, тухайн бодисоос шалтгаалж бие […]

aaa01.jpg

2017-02-25 07:52
Сар шинийн баяраар ах дүү, хамаатан садантайгаа золголт хийхээр иргэд олноороо орон нутгийг зорьдог. Зорчигчдын ачаалал эрс нэмэгддэг энэ өдрүүдэд Авто тээврийн үндэсний төв орон нутгийн чиглэлд нэмэлтээр 133 тээврийн хэрэгсэл явуулахаар болжээ. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тогтвортой явуулахын тулд АТҮТ 53 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг бол нийт 71 чиглэлд […]

0004.jpg

2017-02-25 06:32
Сар шинийн баярын өдрүүдээр Нийслэлийн Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Баярын өмнөх өдрүүдэд тус хэлтэс ОНАБХГ-н Тусгай хамгаалалтын хэлтэстэй хамтран хүн ихээр төвлөрч ачаалал нэмэгддэг зах, үйлчилгээний төвд ажиллаж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 100 орчим сэжигтэн этгээдийг илрүүлэн бүртгэл судалгаанд хамруулсан байна. […]

boomt.jpg

2017-02-25 05:35
Сар шинийн баяраар буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-нд Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд ажиллахгүй. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна. МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2017 ОНЫ НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРҮҮД: Цагаан сар:   Хятад – 01-р сарын 27, 28, 29; […]