Алтан унжлагат Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх юм байна. Тодруулбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэх аж.
Шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, Нийслэл хот дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси нийт 1,204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилгээ хүргэнэ гэж Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.